Машин сургалт, хиймэл оюун ухааны талаар 10 сонирхолтой мэдээ

Машин сургалт, хиймэл оюун ухааны талаар 10 сонирхолтой тоон баримтууд + тайлан мэдээ

“21-р зууны хамгийн дур булаам мэргэжил” гэгдэх өгөгдлийн шинжлэх ухаан маш олон хүмүүсийн ярианы сэдэв болж байна. Тэгвэл энэхүү салбар шинжлэх ухааны талаар сонирхолтой баримтууд, ирээдүйн таамаглал зэргийг хүргэж байна. Эх сурвалжуудыг линкээр оруулсан бөгөөд тайлан мэдээг нь сонирхоорой.

  1. PWC компанийн судалгаагаар машин сургалт, хиймэл оюун ухааны холбогдолтой үйл ажиллагаанаас үүдэн дэлхийн ДНБ 2030 он гэхэд ойролцоогоор 15.7 их наяд доллараар нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 6.6 их наяд доллар бүтээмжээ сайжруулснаар нэмэгдэх бол үлдсэн 9.1 их наяд доллар нь хэрэглэгч, худалдан авагчтай холбоотой өснө гэж таамагласан байна.
  2. Бидний өнөөгийн ажлын байруудын 16% нь хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэн алга болох бөгөөд үүнийгээ дагаад шинэ ажлын байрууд бий болно гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.
  3. Бизнесийн байгууллагуудын 84% нь AI-д хөрөнгө оруулах нь өрсөлдөөний давуу тал үүсгэнэ гэж үзэж байна.
  4. Одоогоор жижиг дунд бизнесүүдийн зөвхөн 8 хувь машин сургалтын арга аргачлалуудыг үйл ажилаагаандаа ашигладаг бөгөөд цаашид ашиглахаар төлөвлөж буй байгууллагуудын тоо тасралтгүй өсч байна. Дараагийн 3 жилд жижиг дунд бизнес дэх AI хэрэглээ 316% өснө гэсэн таамаглалтай байна.
  5. 2025 он гэхэд машин сургалт, хиймэл оюун ухааны салбар 60 тэрбум долларын үнэлгээтэй болно гэсэн тооцоолол гарсан байна.
  6. 2013 оноос 2017 оны хооронд AI-д оруулсан venture capital хөрөнгө оруулалтын хэмжээ 4.5 дахин нэмэгдсэн байна.
  7. АНУ-д идэвхитэй start-up компаниудын тоо 2015 оноос 2018 хооронд 113% өссөн үзүүлэлттэй байна.
  8. 2017 оны эхний улиралд томоохон технологийн компаниуд AI суурьтай 34 start-up компаниудыг худалдан авсан байна.
  9. АНУ-ын машин сургалт, хиймэл оюун ухааны салбарт ажил горилогчдын 71% нь эрэгтэй мэргэжилтнүүд төдийгүй энэ чиглэлээр багшилж буй профессоруудын 80% нь мөн л эрэгтэй байсан гэдэг үр дүн судалгаагаар гарсан нь уг чиглэлд эмэгтэйчүүдийн оролцоо дутагдаж байгааг харуулж байна.
  10. Машин сургалт, хиймэл оюун ухааны талаар сонирхогчдын тоо асар хурдацтай өсч байгаа нь AI Index судалгааны тайланд харагдаж байна. Тухайлбал, машин сургалттай холбоотой судалгааны ажлууд 1996 оноос хойш 7 дахин их нэмэгдсэн бөгөөд машин сургалтын томоохон конференци болох ICRL-д оролцогчдын тоо 20 дахин нэмэгдсэн байна.