ӨГӨГДЛИЙН ТЭМЦЭЭН

Machine Learning UB-с хиймэл оюун ба өгөгдлийн ухааны чиглэлээр суралцдаг, ажилладаг хүмүүст зориулан бодит өгөгдөл дээр ажиллах боломжийг олгох зорилгоор өгөгдлийн тэмцээнүүдийг Kaggle платформ дээр зохион байгуулдаг. Өгөгдлийн тэмцээнүүдийг зохион байгуулах нь дараах ач холбогдолтой.

Монголын нээлттэй өгөгдлийг дэмжих
Бодит дата мэдээлэл дээр ажиллаж туршлага хуримтлуулах
Онлайн, холын зайнаас хүмүүстэй харилцах чадварыг сурах

Датанд суурилсан шийдэл гарган өөрийгөө сорих
Өөрийн ур чадвар, туршлага, мэдлэгийг бусдад таниулах
Салбарын шилдгүүдээс туршлага судлах

Улаанбаатар хотын ойр орчимд нийт хичнээн монгол гэр байдаг вэ? Энэхүү асуултанд хамгийн зөв хариулах нэгэн боломж бол хиймэл дагуулын зурган дээрээс монгол гэрийг хайж олон тоолох билээ. Мэдээж хүний гараар тоолвол маш төвөгтэй ажил болох тул хиймэл дагуулын зурган дээрээс монгол гэрийг хайж олдог хиймэл оюун суурьтай загвар хөгжүүлэх нь энэ тэмцээний даалгавар юм.

Дэлгэрэнгүй

Монгол хэлтэй холбоотой нээлттэй өгөгдлийн санг бий болгох, хэрэглээг дэмжих зорилгоор MLUB-с МУИС болон Pocket app-тай хамтран зохион байгуулж буй анхны байгалийн хэлний боловсруулалттай (NLP) холбоотой тэмцээн бөгөөд тэмцээний таск нь үгийн салаа утгыг тодорхойлох юм.

Дэлгэрэнгүй

Deep Learning UB Summer School 2021 -д оролцож буй оролцогчдод зориулан явуулж буй тэмцээн. Тэмцээний даалгавар бол өгөгдсөн зурагнуудыг 25 төрлийн хоолны категорид ялгах, сургалтын зорилгоор DLUB-тэй хамтран зохион байгуулсан тэмцээн юм.

Дэлгэрэнгүй

Тээврийн хэрэгслийн дугаар таних системүүд маш түгээмэл байдаг боловч Монгол улсын хувьд дотооддоо хөгжүүлсэн систем сайн хөгжөөгүй тул ихэнхдээ гадны системүүдийг ашигладаг. Тиймээс Монгол улсын тээврийн хэрэгслийн дугаарыг оновчтой таньж чадах загварыг гарган авах нь энэ төрлийн системийн хөгжилд ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод агаарын чанарын индексийг хэмжих 13 станц байдаг бөгөөд өвлийн улиралд агаарын бохирдол маш өндөр түвшинд хүрч, хотын оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс агаарын бохирдлын хэмжээг таамагласнаар агаарын бохирдлыг бууруулах арга замыг тодорхойлоход хувь нэмэр оруулах үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулсан.

Дэлгэрэнгүй

Data Nomads: AI & DS Conference-н хүрээнд зохион байгуулагдсан тэмцээний 2-р шат. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын замын түгжрэл нэмэгдсэнээр нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй болсон. Зарим үед нийтийн тээврийн зорчигчийн даац хэтэрснээс болж ирсэн автобусанд сууж чадахгүй байх, хэтэрхий олон хүнтэйгээс болж тав тухгүй зорчих тохиолдлууд нилээдгүй байдаг. Тиймээс автобусны дүүргэлтийн хэмжээг таамагласнаар хүмүүс зорчих арга, цагаа төлөвлөх, шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй

Data Nomads: AI & DS Conference-н хүрээнд зохион байгуулагдсан тэмцээний 1-р шат. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болох нийтийн тээврийг хүмүүст илүү ойр болгон сайжруулах маш их боломж бий. Нийтийн тээврийн тухайн зогсоолд ирэх цагийг таамагласнаар хүмүүст ажлаа төлөвлөх, цаг хугацаа хэмнэх болон хүйтний улиралд даарч, хөрөхөөс сэргийлэх зэрэг олон давуу талтай.

Дэлгэрэнгүй