Хиймэл оюун, машин сургалт, гүн сургалт зэрэг өгөгдөлтэй холбоотой судалгааны ажлыг уншин хоорондоо яриа өрнүүлэн суралцах зорилготой зөвхөн MLUB-н гишүүдэд зориулсан эвент.
УУЛЗАЛТУУД
MLUB Night
Хиймэл оюун ба өгөгдлийн ухааны салбарыг төдийгүй кодчилол, өгөгдлийн инженерчлэл зэргээр сурах, хөгжих сонирхолтой хүмүүст зориулан bitesize learning буюу бага багаар суралцах байдлаар зохион байгуулдаг эвент.


Kaggle Days
Дэлхийн 28 оронд зохион байгуулагддаг Kaggle Days Meetup уулзалтыг Улаанбаатар хотноо албан ёсоор зохион байгуулж эхэлсэн билээ. Салбарын мэргэжилтнүүдийн цуглан уулзах, туршлага солилцох, нетворкинг хийх эвент
Pie & AI
MLUB нь Deeplearning.AI-н дэмжлэгтэйгээр дэлхийн 50 гаруй улсад зохион байгуулагддаг ба Хиймэл оюун & Өгөгдлийн ухааны салбарын мэргэжилтнүүдээс суралцах, чөлөөтэй яриа өрнүүлэх боломжийг олгодог Pie & AI эвентийг Монгол улсад зохион байгуулах албан ёсны амбассадор юм.


Women in Data Science
Women in Data Science (WiDS) нь Хиймэл Оюун ба Өгөгдлийн Ухааны салбарт ажиллаж, сурч буй эмэгтэйчүүдийг дэмжих, мотиваци өгөх зорилготойгоор анх 2015 онд АНУ-н Stanford-ийн их сургуулиас төрөн гарсан коммюнити юм. Өдгөө дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ба MLUB нь Монгол улс дахь албан ёсны амбассадор юм.
Data Nomads 2020
Data Nomads: AI & DS Conference 2020 хурал нь Монголын Хиймэл оюун ба Өгөгдлийн ухааны салбарыг дэмжих ажлын хүрээнд Монголд дата анализ, датаны ач холбогдлыг таниулах зорилгоор тэмцээн облон илтгэлүүдээс бүрдсэн эвент
