Deep Learning UB Summer School 2021 -д оролцож буй оролцогчдод зориулан явуулж буй тэмцээн. Тэмцээний даалгавар бол өгөгдсөн зурагнуудыг 25 төрлийн хоолны категорид ялгах юм

Жишээлбэл:

өгөгдсөн зургийг rice_sushi буюу 16-р категорийн хоол гэж ялгах ёстой. Нэг баг, хувь хүн өдөрт 10 хүртэлх submission хийх боломжтой ба хамгийн сайн оноотой 2 submission-г эцсийн байдлаар сонгох боломжтой.

Kaggle тэмцээнд хэрхэн оролцдог вэ?
  1. Тэмцээнд нэгдэх буюу join хийх

    Тэмцээний тухай уншиж танилцах, дүрэмтэй танилцаж зөвшөөрөн дата өгөгдөл дээр ажиллах боломжтой болох.

  2. Дата дээр ажиллаж эхлэх

    Датаг хуулбарлан авч Kaggle Kernels эсвэл бусад программуудыг ашиглан загвар байгуулан таамаглал бий болгох.

  3. Submission хийх

    Гарган авсан таамаглалаа Kaggle руу оруулан оноог тооцуулах.

  4. Leaderboard-г шалгах

    Өөрийн оруулсан submission-г бусад багуудтай харьцуулан байр эзлүүлсэн байгааг шалгах.

  5. Оноогоо сайжруулах

    Бусад тэмцээн, уралдаантай холбоотой зүйлсийг судлан өөрийн мэдлэгийг сайжруулснаар оноогоо шинэчлэн сайжруулах.

Тэмцээний тухай

Тэмцээнд 4 үндсэн файл өгөгдсөн буюу train.csvtraintesttraining.csvcategory.csv гэсэн файлуудыг ашиглан таамаглал гарган авна. submission.csv файл нь Submission-г ямар форматаар хийхийг тайлбарласан файл буюу жинхэнэ утга биш гэдгийг анхаарна уу.

Тэмцээний Дүрэм/Rules-тэй заавал танилцана уу.

Та бүгдэд амжилт хүсье!

Тэмцээнийг шударга байлгах үүднээс та бүгд дүрмийг баримтлан оролцохыг хүсье.

  • Тэмцээн эхлэх: 2021/06/30
  • Тэмцээн дуусах: 2021/07/06, 23:59
  • Зөвхөн Python хэл дээр шийдлийг хийж гүйцэтгэнэ. Ашиглах сангийн хувьд хязгаарлалт байхгүй.
  • Шийдэл бүхий Kaggle Notebook-г олон нийтэд нээлттэй болгоно. Хэрэв бусад notebook, IDE ашигласан бол Kaggle Notebook руу оруулна.
  • Код нь reproducible байна.
  • Загварын хэмжээний хувьд хязгаарлалт байхгүй. Pretrained загвар болон ensemble model ашиглаж болно.

Сургасан загвараа ашиглан тестийн зурагнууд дээрх хоолны категорийг таамаглан гарган submission.csv файлын загварын дагуу дараах байдлаар submission хийнэ.

test_0001.jpg, 2
test_0002.jpg, 7
test_0003.jpg, 20
test_0004.jpg, 13

Тэмцээнийг Categorization Accuracy хэмжүүрээр буюу өгөгдсөн зурагнуудыг 25 төрлийн хоолны категорид хэрхэн зөв ялган таамагласны хувиар илэрхийлэн харуулна.

Ерөнхий зохион байгуулагч Deep Learning UB Summer School-н зүгээс тэмцээнд амжилттай, идэвхитэй оролцсон хүмүүст шагнал өгнө.

ЕРӨНХИЙ ДҮРЭМ

Бүртгэл

  1. 1 оролцогч 1 Kaggle аккаунттай байна.
  2. Ганцаараа болон баг болж орох боломжтой. Хэрэв баг бүрдүүлж орж байгаа бол багийн гишүүд тэмцээнд оролцохдоо олон аккаунтаас submission хийсэн тохиолдолд тэмцээнээс хасагдана.

Оролцогчийн тоо

  1. Тэмцээнд ганцаараа болон 2-3 хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцож болно.
  2. Нэг оролцогч зөвхөн нэг л багт харъяалагдана.
  3. Хэрэв баг бүрдүүлсэн бол баг бүр ахлагчтай, нэртэй байх ба Submission хийхдээ нэрээ оруулж, team merge хийсэн байна.
  4. Багийн гишүүд зөвхөн тэмцээнд оролцох боломжтой хүмүүс байна.

Үргэлжлэх хугацаа

  • Тэмцээн эхлэх: 2021/06/30
  • Тэмцээн дуусах: 2021/07/06, 23:59

Нууцлал

  1. Kaggle discussion болон бусад мэдээлэл хуваалцах хэрэгслээр оролцогчид өөрийн багийн гишүүдээс бусад оролцогч нартай код болон шийдлээ хуваалцахыг хориглоно.
  2. Өөрийн хийсэн даалгаврын шийдлийг Notebook/Kernel хэлбэрээр бусдад хуваалцахгүй байх.
  3. Өгөгдсөн дата мэдээллийг зүй бусаар ашиглан зохион байгуулагчид, спонсоруудын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхийг хориглоно.

Submission хийх хязгаар

  1. Нэг оролцогч/баг өдөрт 10 хүртэлх submission хийж болно.
  2. Тухайн оролцогч/багийн сонгосон 2 submission эцсийн байр эзлүүлэлтэд ашиглагдана.

Ашиглах компьютерийн хэл

  1. Python хэл дээр тэмцээний даалгаварыг хийж гүйцэтгэнэ.
  2. Бусад хэл дээр хийсэн тохиолдолд эдгээр хэл рүү хөрвүүлэхийг шаардана. Хэрэв боломжгүй бол кодыг хүлээн авахаас татгалзана.

Байр эзлүүлэлт

  1. Нийт датаны 30% нь Public Leaderboard-д байршиж байгаа ба тухайн сонгогдсон 2 submission-г ашиглан Private Leaderboard –н оноогоор байр эзлэгдэнэ.
  2. Private Leaderboard-н топ 5 оролцогч/баг тэмцээн дуусахад өөрсдийн код бүхий шийдлийн Kaggle Notebook-г олон нийтэд нээлттэй болгосон байна.
  3. Кодын зөв эсэхийг шалган, ямар нэг зөрчилгүй оролцогч/багуудад тэмцээний эцсийн үр дүнг мэдэгдэнэ. Хэрэв шалгарсан оролцогч/багаас ямарваа нэгэн байдлаар тэмцээний журмыг зөрчсөн эсвэл шаардлага хангаагүй байдлаар хасагдах тохиолдолд дараагийн оролцогч/багт эзэлсэн байр шилжинэ.

Бусад

  1. Тэмцээний дүрмийн дагуу шударгаар өрсөлдөх
  2. Өөрөө оролцох
  3. Machine Learning UB Коммунити болон Deep Learning UB-ийн тэмцээн зохион байгуулах багийн гишүүд оролцож болохгүй.
  4. Тэмцээнтэй холбоотой онлайн, офлайн ямар нэг пост, мэдээлэл болон нийтлэлд Зохион байгуулагч, Спонсорууд, тэмцээнд оролцогчдыг доромжилсон, нэр хүндийг гутаасан, нас, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, ажил мэргэжлээр гадуурхсан болон дээрх этгээдүүдтэй холбоотой худал, хуурамч мэдээлэл тарааж болохгүй.

ТЭМЦЭЭНИЙ НАРИЙВЧИЛСАН ДҮРЭМ

Тэмцээний ерөнхий дүрмүүдээс гадна дараах нарийвчилсан дүрмүүд нь зохион байгуулагчийн шаардлагаар тодорхойлогдож байна.

1. ЯЛАГЧИЙН ЛИЦЕНЗ

Ялагч болсон тохиолдолд дараах эрхийг зохион байгуулагчид олгохыг зөвшөөрөв:

“Тэмцээнд оролцсон эцсийн submission болон энэ submission-г гаргаж авахад ашигласан код, туслах материалыг ашиглах бүрэн эрхийг олгов. Тэмцээнд оролцогч өөрсдийн шийдлийг олон нийтэд нээлттэй болгоно.”

2. ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ

Тэмцээний ерөнхий дүрмийн Бусад: 3-т ороогүй дараах этгээдүүд оролцох боломжтой. Үүнд:

Deep Learning UB Summer School 2021-д бүртгүүлсэн хүмүүс тэмцээнд оролцох эрхтэй.

3. ШАЛГАРСАН БАГУУДЫН ШИЙДЛИЙН КОД БА ДОКУМЕНТ

Шалгарсан оролцогч/багууд код бүхий шийдлээ явуулахдаа дараах зааврыг мөрдөнө.

A. Код болон документ нь ямар нэг байдлаар бусдын ажлыг хуулбарласан, нууцын гэрээ, худалдааны гэрээ болон патенттай холбоотой байж болохгүй.

Б. Python хэлийг ашиглах ба хамгийн сайн submission-ы Kaggle Kernel notebook-г олон нийтэд нээлттэй байдлаар оруулна.

В. Код нь заавал коммент, тайлбартай байх ба reproducible байх шаардлагатай.

Г. Шалгарсан шийдлийн документ нь хууль бус эсвэл ямар нэг хуулийг зөрчсөн мэдээлэл агуулж болохгүй.

Д. Тэмцээнд оролцогч нь код болон документийн ашиглалттай холбоотойгоор зохион байгуулагчид болон спонсорууд-д ямар нэгэн байдлаар хуулийн хэрэг, зарга үүсгэхгүй гэдгийг баталж байгааг хүлээн зөвшөөрөв.

4. ТЭМЦЭЭНЭЭС ХАСАХ

Зохион байгуулагчид, Спонсорууд, Kaggle платформ нь тэмцээний ерөнхий болон нарийвчилсан дүрмүүдийн аль нэгийг зөрчсөн тохиолдолд тухайн баг, эсвэл гишүүний харъяалагдах багийг тэмцээнээс хасах бүрэн эрхтэй.

5. АВТОМАТ МАШИН СУРГАЛТЫН ПРОГРАМ (AUTOMATED MACHINE LEARNING TOOLS)

Энэ тэмцээнд ямар нэг автомат машин сургалтын програмыг ашиглахыг хориглох ба бүх код, документүүдийг тэмцээнд оролцогчид өөрсдөө бичсэн байна. Жишээлбэл: R, Python-ы sklearn, keras, tensorflow, pytorch гэх мэт загвар байгуулахтай холбоотой сангуудыг ашиглаж болно. Харин Cloud API болон төлбөртэй сангууд ашиглахгүй байх. Жишээлбэл Google Cloud Auto ML, TPOT, H2O.ai, DataRobot, BigML OptiML, Auto-WEKA гэх мэт.

3дагч компанийн үйлчилгээг жишээлбэл Google, Microsoft -ын Vision API ашиглахгүй байх.

6. ТЭМЦЭЭНИЙ ДАТА ӨГӨГДӨЛ

Тэмцээний дата өгөгдөлд тэмцээний вебсайт-д ил болгосон датаг оруулна. Тэмцээний дата нь сургалтын (training), нийтийн (public) болон хувийн (private) тестлэх дата агуулна.

A. Датаны ашиглалт: тэмцээний датаг дүрэмд заасны дагуу ашиглана.

Б. Датаны аюулгүй байдал: энэ дүрмийг хүлээн зөвшөөрснөөр та тэмцээний датаг бусдад хор хөнөөл учруулах зорилгоор болон хууль бусаар ашиглахгүй байхыг хувь хүний үүднээс чанд сахин мөрдөнө. Мөн ямар нэг байдлаар дээр дурьдсан үйлдлүүдийг бусад тэмцээнд оролцогчид үйлдсэнийг мэдвэл зохион байгуулагчид болон спонсоруудад мэдэгдэх үүрэгтэй.

В. Тэмцээнээс гадуурх дата: тэмцээний хүрээнд өгөгдсөн мэдээллээс гадна бусад төрлийн дата, өгөгдлийг ашиглаж болохгүй.

7. ЯЛАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ

Submission-ууд нь үнэлгээний метрикийн дагуу ранклагдах ба тэмцээний хугацаанд Public Leaderboard нь оролцогчид харагдахаар байна. Тэмцээний ялагч нь зөвхөн private leaderboard-н ранкаар тодорхойлогдоно. Хэрэв багуудын оноо тэнцэн шалгаруулах багийн тооноос хэтэрвэл оноо тэнцсэн хамгийн түрүүнд submission хийсэн багийг тооцно.

8. ЯЛАГЧИЙГ ЗАРЛАХ

Тэмцээнд түрүүлсэн хүмүүст имэйл-р мэдээлэл хүргэнэ. Хүргүүлсэн имэйл-д тухай бүрд нь хариу ирүүлэх хэрэгтэй ба хариу мэдэгдэхгүй бол дараагийн оролцогч/багийг ялагчаар сонгоно. Мөн ялагч нь тэмцээний дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол дараагийн оролцогч/багийг ялагчаар сонгоно. Ямар нэгэн байдлаар тэмцээний дүрмийг зөрчин тэмцээнд оролцох эрхгүй болсон оролцогч/багуудын оноог Leaderboard-с хасна.

9. ЯЛАГЧИЙН ҮҮРЭГ

Тэмцээний ялагч болсон тохиолдолд дараах үүргийг хүлээн биелүүлнэ. Үүнд:

(a) Тэмцээнд ашиглагдсан хамгийн сүүлийн код бүхий Kaggle Notebook-г олон нийтэд нээлттэй болгоно. Эдгээр нь тэмцээний дүрэмд заасан шаардлагуудыг хангасан байх. Код нь эхнээсээ дуустал бүрэн ажиллах ёстой ба багууд кодын бүрэн ажиллагааг хариуцна. Хэрэв код ажиллаагүй тохиолдолд имэйлээр мэдээлэл хүргүүлэх бөгөөд имэйлд буй зааврын дагуу кодыг дахин ирүүлнэ.

(б) Тэмцээний шагналтай холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зуран ирүүлэх үүрэгтэй.

10. ШАГНАЛ

Тэмцээний шагнал нь тэмцээний дүрэмд заагдсан байх ба тэмцээний дүрмийн шаардлагын дагуу шагналыг олгоно.

Тэмцээний ялагч нь шагналаас татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд зохион байгуулагчид тэр даруй мэдэгдэнэ.

Тэмцээний шагналыг шагналтай холбоотой баримт бичгүүдийг бүрэн хүлээн авснаас хойш 3 долоо хоногийн дотор олгоно.

Хэрэв багаар оролцсон тохиолдолд багийн ахлагч нь тэмцээний шагналыг шударгаар багийн гишүүдэд хуваарилан олгох үүрэгтэй.

10. ИНТЕРНЕТ

Тэмцээн нь онлайн платформ дээр зохион байгуулагдаж байгаа тул оролцогчид интернет орох боломжтой байна. Интернетийн ямар нэг тасалдал, алдаанаас болж тэмцээний эцсийн хугацаанаас хоцорсон бол зохион байгуулагч хариуцлага хүлээх болон эцсийн хугацааг сунгах боломжгүй.

11. ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ

Тэмцээнд оролцогчид тэмцээний ерөнхий болон нарийвчилсан дүрмүүдийг зөрчсөн бол зохион байгуулагчид, спонсорууд тэмцээний дүрэм, цаашлаад харъяалагдах хуулийн дагуу арга хэмжээ авах эрх

ИВЭЭН ТЭТГЭГЧИД