MLUB x DATASCHOOL ХАМТЫН АЖИЛЛАГАА

Machine Learning UB Community нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн DataSchool-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

 

Хиймэл Оюун ба Өгөгдлийн Ухаантай холбоотой сургалтын материалууд ихэнхдээ Англи буюу гадаад хэл дээр байдаг бөгөөд Монгол хэл дээрх контент маш бага байдаг тул энэхүү салбарт ажиллах, судлах сонирхолтой хүмүүст бэрхшээлтэй байдаг билээ. Тиймээс бидний хамтын ажиллагааны хүрээнд салбарын хөгжлийг дэмжих зорилгоор дата сургалтын контентуудыг энэхүү салбарыг сонирхон судалдаг болон карьераа хөгжүүлэх сонирхолтой хүмүүст зориулан бэлдэн гаргах юм.