СЭТГЭГДЭЛ
Коммюнити гэдэг бол хэзээд нэг хүний бүтээх зүйл биш олон хүн нэгдэн сэтгэл, хөдөлмөрөө шингээсэн зүйл байдаг. Тийм болохоор Machine Learning UB коммюнитиг өнөөгийн түвшинд хүргэхэд цуг байж ирсэн идэвхтэй гишүүддээ, туслан дэмжиж ирсэн албан байгууллагуудын хамт олондоо маш их баярлалаа.
Machine Learning UB бол шинээр өгөгдлийн шинжилгээ, машин сургалт сонирхож байгаа бүх хүмүүст эхлэх замд нь дэмжлэг болж чадах коммюнити юм. Мөн түүнчлэн туршлагатай хүмүүст өөрийн ур чадвараа сорьж, шинэ зүйлсийг сурах боломж олгодогт нь маш их баяртай байдаг.
MLUB is providing an excellent community for those interested in machine learning and current practitioners. With this community members will be able to raise the standards of data science in Mongolia to new heights.
Хиймэл Оюун & Өгөгдлийн ухааныг сонирхон судалдаг, ажилладаг хүмүүст хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох, салбарын хөгжлийг дэмжихэд коммюнити маш чухал үүрэгтэй. Тиймээс MLUB-н үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, биднийг байнга дэмжиж байдаг та бүгдэд маш их баярлалаа.
Машин сургалт, өгөгдөл боловсруулалт нь гар утасны апп, компьютер программын зайлшгүй нэг компонент болсон энэ үед Монгол залуусыг хамтдаа суралцах, хөгжих, бүтээх боломжийг олгож байгаа MLUB-ийн залуусдаа баярлалаа.