MLUB-ТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД

  1. Ямар эвентүүд зохион байгуулдаг вэ?

MLUB нь 4 төрлийн эвентийг тогтмол зохион байгуулдаг. Эдгээр эвентийн мэдээллийг https://mlub.mn/meetings/ хуудаснаас авах боломжтой.

  1. Эвентүүдэд оролцох давуу талууд юу вэ?

MLUB-н эвентүүд нь Монголын хиймэл оюун ба өгөгдлийн ухааны салбарын хөгжлийг дэмжих, энэ салбарт ажиллах, суралцах зорилготой хүмүүст зориулан салбарын экспертүүдээс суралцах, тэдэнтэй танилцах, нетворкинг хийх боломжийг олгодог тул хүн бүр оролцон мэдээлэл авах, суралцах боломжтой байдлаар зохион байгуулдаг.

  1. Эвентүүдэд хэрхэн оролцох вэ?

MLUB-н зохион байгуулах эвентийн мэдээлэл нийгмийн сувгуудаар цацагдах ба Kaggle Days Meetup болон Pie & AI эвентүүд үнэгүй тул шууд оролцох боломжтой. Харин биечлэн зохион байгуулагдах эвентүүдэд тухай бүрд нь мэдээлэл хүргэгдэнэ. MLUB Night гишүүдэд үнэгүй бөгөөд зохион байгуулалтын хэлбэрээс шалтгаалан хэрхэн оролцох талаар мэдээлэл хүргэгдэнэ. Харин AI Wix нь зөвхөн гишүүдэд зориулагдсан тул гишүүд хариуцлагатай хандан, идэвхитэй оролцоог хангадаг.

  1. Эвентэд оролцож амжаагүй бол яах вэ?

Онлайнаар явагдсан эвентүүдийг бичлэг хийгдэн хадгалах тул дараа нь дахин үзэж боломжтой. Харин AI Wix-н хувьд онлайн, биечлэн зохион байгуулагдахаас үл хамааран бичлэг хийгдэхгүй тул гишүүд зөвхөн тухайн эвентэд оролцож мэдээлэл авдаг.

  1. Эвентийн видео хадгалагддаг үү?

Хэрэв тухайн эвент онлайнаар явагдаж байгаа бол бичлэг нь эвент болсноос 1 сарын дараа MLUB-н нийгмийн сувгууд (Youtube, mlub.mn) дээр тавигдана. AI Wix эвент видео рекорд хийгдэхгүй тул тухайн үед оролцоогүй бол дахин үзэх, оролцох боломжгүй байна.

  1. MLUB-н зохион байгуулдаг эвентэд илтгэгч, зочиноор хэрхэн оролцох вэ?

Хиймэл Оюун ба Өгөгдлийн Ухаантай холбоотой өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцахыг хүссэн хэн бүхэн бидэнтэй холбогдон эвентүүдэд зочин илтгэгчээр оролцох боломжтой. [email protected] хаягаар бидэнтэй холбогдоорой.

  1. MLUB-н эвентүүдийн зохион байгуулалтад хэрхэн оролцох вэ?

MLUB-с зохион байгуулах тэмцээн болон эвентүүдийн зохион байгуулалтанд оролцох сонирхолтой хүмүүс өөрийн сонирхлыг [email protected] хаягаар илгээнэ үү.

  1. MLUB яагаад өгөгдлийн тэмцээн зохион байгуулдаг вэ?

Монгол улсын хувьд Хиймэл Оюун ба Өгөгдлийн Ухааны салбарын хүний нөөц дутагдалтай, хэдийгээр энэ салбарыг сонирхон судлах хүний тоо нэмэгдсэн боловч монгол хэл дээрх суралцах контент, ашиглаж болох монгол өгөгдлийн олдоц дутагдалтай байдаг. Өгөгдөл ашиглан маш олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг Монголын байгууллага, компаниуд сүүлийн жилүүдэд ярих болсон боловч өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгох, түүнийг ашиглан хиймэл оюун, машин сургалтанд суурилсан технологиор тухайн асуудлыг шийдэх тал дээр хойрго ханддаг. Тиймээс MLUB-с Монгол өгөгдөл дээр ажиллах боломжийг олгох, өгөгдлийг ашиглан тулгамдаж буй асуудлуудад тодорхой шийдэл санал болгох боломжийг олгох үүднээс нээлттэй өгөгдлийг дэмждэг, өгөгдөл суурьтай байгууллагуудтай хамтран ажилладаг.

  1. Өгөгдлийн тэмцээнд ямар өгөгдөл ашигладаг вэ?

MLUB-н зүгээс Монголын тулгамдсан асуудлуудыг өгөгдлөөр шийдэх боломжтойг харуулах зорилгоор Монголын өгөгдлийг тэмцээнүүддээ ашиглахыг зорьдог. Зөвхөн тулгамдсан асуудал гэлтгүй хэрэв танд болон танай байгууллагад өгөгдөл, машин сургалт ашиглан шийдвэрлэх хүсэлтэй асуудал байгаа бол бидэнтэй холбогдон, хамтран өгөдлийн тэмцээн зохион байгуулах боломжтой. 

  1. Өгөгдлийн тэмцээнийг хамтран зохион байгуулах давуу талууд юу вэ?

Өгөгдлийн тэмцээнийг олон нийтэд нээлттэй зохион байгуулснаар дараах давуу талуудтай.

    1. Олон талын мэдлэг, туршлагатай хувь хүн, багууд тухайн асуудлыг олон талаас харан шийдэл гаргадаг;
    2. Бүрэн ажиллагаатай код бүхий шийдлийг ашиглах боломж бүрдэх;
    3. Багуудын дататай ажилласан байдал, дата анализ, логик, шийдэл гаргасан процесс зэргээс суралцан өөрийгөө болон багаа хөгжүүлэх боломжтой.
  1. Өгөгдлийн тэмцээнүүдэд хэрхэн оролцох вэ?

Өгөгдлийн тэмцээнүүд Kaggle.com платформ дээр зохион байгуулагддаг ба MLUB-с тэмцээн зохион байгуулахад нийгмийн сүлжээгээр дамжуулан зарлан, мэдээлэл хүргэнэ. Тэмцээнд хүн бүр оролцох боломжтой. Тухайн тэмцээний шаардлагаас хамааран ганцаараа эсвэл багаараа оролцох боломжтой байдаг. MLUB-н өмнө нь зохион байгуулсан тэмцээнүүдэд оролцож үзэх, нэмэлт мэдээлэл авах бол www.mlub.mn/тэмцээн/ -с мэдээлэл авна уу.

  1. Хэн MLUB-н гишүүн болох боломжтой вэ?

Хиймэл Оюун ба Өгөгдлийн Ухааныг сонирхогч, энэ чиглэлээр сурдаг, ажилладаг хэн бүхэн болох боломжтой.

  1. Гишүүн байх ач холбогдол юу вэ?

MLUB-н гишүүн болсноор Монголын хамгийн том Хиймэл Оюун ба Өгөгдлийн Ухааны коммюнитигийн нэг хэсэг болж олон төрлийн эвент үйл ажиллагаанд оролцохоос гадна, багаар ажиллах, удирдах, өгөгдөл дээр ажиллах чадвараа дээшлүүлэх зэрэг өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжийг бий болгодог. Мөн ашгийн бус, нийгмийн үйл ажиллагаанд оролцон Монголын энэ салбарын хөгжилд хөрөнгө оруулалт хийн, хувь нэмэр оруулж байгаа нь гишүүдэд төдийгүй салбарын хөгжилд өндөр ач холбогдолтой билээ.

  1. Хэрхэн гишүүн болох вэ?

MLUB-с тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран жилд эсвэл 2 жилд шинээр гишүүн элсүүлдэг ба шинэ гишүүн элсүүлэх мэдээг MLUB-н вебсайт болон олон нийтийн сүлжээгээр түгээдэг. Гишүүнчлэлийн давуу тал, эрх үүрэгтэй холбоотой мэдээллийг https://mlub.mn/membership-policy/ -с авах боломжтой.

  1. Гишүүнчлэлийн үргэлжлэх хугацаа, хугацаа дуусахад яах вэ?

Гишүүний хураамж төлснөөс 1 жилийн хугацаанд үргэлжлэх ба гишүүд өөрсдийн гишүүнчлэлийн хугацааг хөтлөх үүрэгтэй. Гишүүний хугацаа дуусахаас 1 сарын өмнө гишүүд рүү notification очих ба гишүүнчлэлийн хугацаа дуусахаас өмнө гишүүний хураамжийг төлснөөр гишүүнчлэл сунгагддаг.

  1. Гишүүнчлэлийн хураамжийг юунд зарцуулдаг вэ?

Таны төлж буй гишүүний хураамж өгөгдлийн тэмцээн, өгөгдөл бэлдэлт, эвентүүдийн зохион байгуулалт, хамтын ажиллагаа зэрэг гишүүд болон олон нийтэд хүргэдэг үйл ажиллагааг тогтвортой, чанартай зохион байгуулахад зарцуулагддаг.

  1. MLUB-н үйл ажиллагааг дэмжин хандив өргөх боломжтой юу?

MLUB-н үйл ажиллагааг дэмжин хандив өргөх бүрэн боломжтой. Хэрэв хандив өргөх бол ЭНД даран дансны мэдээлэлтэй танилцана уу, эсвэл MLUB-н төлөөлөгчтэй холбогдон дараагийн алхмын мэдээллийг авна уу.

  1. MLUB-тэй хэрхэн хамтран ажиллах вэ?

MLUB-н үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах бүрэн боломжтой. Үүнд:

  • Өгөгдөл нээлттэй болгох
  • Өгөгдлийн тэмцээн зохион байгуулах
  • Эвентүүдэд спонсороор оролцох
  • Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Хамтран үйл ажиллагаа зохион байгуулах
  • Бусад боломжит хамтын ажиллагаа

[email protected] эсвэл төлөөлөгчтэй холбогдоно уу.

  1. MLUB-н эвентүүдэд оролцсон зочин илтгэгчидтэй хэрхэн холбогдож болох вэ?

Бид хувь хүний мэдээллийг бусдад задруулах, мэдээллийн аюулгүй байдал дээр анхаардаг тул эвентэд зочноор оролцсон илтгэгчийн мэдээллийг зөвхөн зочин зөвшөөрсөн тохиолдолд шэйрлэдэг. Хэрэв зочин хувийн мэдээллийг шэйрлэхийг хүсээгүй бол MLUB-с гишүүн, гишүүн бус аль ч этгээдэд шэйрлэх эрхгүй тул зохион байгуулалтын багт орсон гишүүд анхаарч ажилладаг.

  1. MLUB-тэй холбоотой санал бодлоо хэрхэн илэрхийлэх вэ?

Бидний үйл ажиллагаа болон хамтын ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ [email protected] руу эсвэл facebook хуудсаар өөрийн нэр, зорилго, холбоо барих мэдээллийн хамт илгээнэ үү.

  1. MLUBМенторинг үйлчилгээ байдаг уу?

MLUB нь тухайн үеийн хэрэгцээнээс хамааран менторинг-г зөвхөн гишүүдэд зориулсан байдлаар зохион байгуулдаг ба олон нийтэд зориулсан менторинг үйлчилгээ одоогоор байхгүй.