БИДНИЙ ТУХАЙ

Machine Learning UB (MLUB) нь Хиймэл Оюун Ухаант Нүүдэлчид ТББ-н харъяа коммюнити бөгөөд 2019 оны 5-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх MLUB коммюнити нь Хиймэл Оюун ба Өгөгдлийн ухааны чиглэлээр ажилладаг, сурдаг залуучууд нэгдэн өөрсдийн туршлагаасаа хуваалцах зорилгоор цөөхөн тооны мэргэжилтнүүд цуглаж уулзалт зохион байгуулдаг байсан юм.

Энэ салбарт орж ажиллах сонирхолтой залуучуудын тоо нэмэгдэх болсонтой холбоотой бид үйл ажиллагаагаа олон нийт рүү чиглүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд Монголын анхны онлайн хурал “Data Nomads: AI & DS Conference” -г КОВИД-19 цар тахлын үед амжилттай зохион байгуулсан. Энэ онлайн хурлыг 11’000 хүн үзэж, 30’000 хүнд хүрсэн бөгөөд хурлын хүрээнд зохион байгуулагдсан 2 үе шаттай Kaggle өгөгдлийн тэмцээнд 140 гаруй хүн оролцож, Монгол Дата сайнтистуудын ур чадвар, мэдлэгийг олон нийтэд харуулсан эвент болж өнгөрсөн.

Бидний зорилгуудын нэг нь олон улсын байгууллага, экспертүүдтэй хамтран энэ салбарын хөгжлийг дэмжих юм. Энэ зорилгын хүрээнд дэлхийн 28 орны 32 хотод зохион байгуулагддаг Kaggle Days Meetup-г Улаанбаатар хотноо анхлах зохион байгуулж, эвентийн хүрээнд сарын хугацаатай компьютерийн хараатай холбоотой өгөгдлийн тэмцээнийг зохион байгуулж үр дүнг олон нийтэд хүргэсэн билээ. 

Бид 2020 онд Kaggle Days Meetup-н албан ёсоор зохион байгуулагч болж, 2021 онд DeepLearning.AI-н Pie & AI эвентийн амбассадор болсон нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол дата сайнтистуудад гадны экспертүүдээс суралцахаас гадна тэдний ур чадварыг олон улсад харуулах боломжийг бий болгохоор ажиллаж байна.

Манай коммюнити нь “Монголын Хиймэл Оюун ба Өгөгдлийн Ухааны салбарт хувь нэмэр оруулсан, дотооддоо төдийгүй олон улсад танигдсан мэргэжлийн коммюнити болох” алсын хараан дор үйл ажиллагаа явуулдаг.

Монголын Хиймэл Оюун ба Өгөгдлийн Ухааны салбар маш залуу салбар бөгөөд сүүлийн жилүүдэд л томоохон технологийн компаниуд, зарим засгийн газрын нэгжүүд хөрөнгө оруулалт хийж, өгөгдөлд суурилсан старт-апууд гарч ирсэн билээ. Хэдийгээр энэ салбарт орж ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа ч өгөгдөл, түүний ач холбогдол болон нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг сайн мэдэхгүй, ойлгохгүй байгаа хүмүүс их байгаа. Тиймээс мэргэжлийн коммюнитигийн хувьд өөрсдийн үйл ажиллагаа, гишүүдээр дамжуулан энэ салбарыг хөгжлийг дэмжих нь бидний хариуцлага гэж ухамсарлан хичээнгүйлэн ажиллаж байна.

ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ГИШҮҮД

Б. Билэгсайхан

Founder

С. Уянга

CEO, Co-founder

С. Загарсүрэн

Board member

Ч. Алтан-Өлзий

Board member

Б. Амарсайхан

Board member

Е. Архалых

Founding member

З. Тунгалаг

Founding member

Б. Билгүүн

Board member

Т. Гэрэл

Founding member

Г. Ариунбат

Founding member

Г. Чинзоригт

Board member