ГИШҮҮНЧЛЭЛИЙН БОДЛОГО

Гишүүнчлэлийн бодлогын агуулга, дизайныг ORDB Consulting LLC-н зөвшөөрөлтэйгээр ашигласан болно

Та гишүүнээр элсэхээс өмнө Гишүүнчлэлийн бодлоготой заавал танилцана уу.

  1. Machine Learning UB Community (MLUB) нь AI Nomads ТББ-ийн харъяа мэргэжлийн коммюнити бөгөөд AI Nomads ТББ нь Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдан ажиллана.
  2. MLUB нь Монгол улсын Хиймэл Оюун болон Өгөгдлийн Ухааны (ХОӨУ) салбарт хувь нэмэр оруулдаг, улсдаа төдийгүй олон улсад танигдсан мэргэжлийн коммюнити болохын төлөө ажиллах болно.
  3. MLUB-н гишүүнчлэл нь ХОӨУ-г сонирхдог оюутан, залуучууд, энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүд, судалгаа шинжилгээ хийж буй багш, судлаачдад нээлттэй бөгөөд энэхүү Гишүүнчлэлийн бодлогод тусгагдсаны дагуу гишүүний эрх үүрэг, хариуцлага, төлбөр тооцоо, цуцлалт зохицуулагдана.
  1. Гишүүнчлэлийн бодлогод хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    1. ГИШҮҮН: Гишүүний хураамж төлсөн хувь хүн
    2. ГИШҮҮНИЙ ХУРААМЖ: Гишүүнчлэлийн төлбөр
    3. ОЛОН НИЙТ: Гишүүн бус аливаа иргэн ба хуулийн этгээд
    4. ОРОЛЦОГЧ ТАЛ/УУД/: MLUB-тай хамтрагч аливаа иргэн ба хуулийн этгээд
    5. ТӨЛБӨР: Гишүүний хураамжаас бусад төлбөр (жишээлбэл, сургалтын төлбөр, эвентийн төлбөр)
  1. MLUB-ын гишүүнээр хэзээ ч элсэн орох, эсхүл гишүүний хураамжаа төлөх, боломжтой ба гишүүний эрх үүрэг нь хураамж төлсөн өдрөөс эхлэн нэг /1/ жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
  2. MLUB-н гишүүнчлэл нь ЭНГИЙН ба ОРОЛЦОГЧ гэсэн хоёр төрөлтэй байна.
    1. MLUB-н бүх гишүүд ЭНГИЙН гишүүн байна. ЭНГИЙН гишүүн нь ОЮУТАН ба БУСАД гэсэн төрөлтэй байна.
    2. ОРОЛЦОГЧ гишүүн нь ЭНГИЙН гишүүн хүсэлт гарган тухай бүрд эвент, тэмцээний зохион байгуулалт, төсөл, хөтөлбөрт оролцох гишүүд байна.
  3. Гишүүн нь MLUB-ын үндсэн үйл ажиллагаанд хөнгөлөлттэй үнээр хамтрагдах эрх эдлэх эрхтэй.
  4. Гишүүн нь MLUB-н үйл ажиллагаануудад идэвхитэй оролцох, санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэх, хамтран ажиллах эрхтэй.
  1. Гишүүн нь энэхүү Гишүүний бодлогын 7.3-р заалтад тусгагдсаны дагуу төлбөр тооцоогоо барагдуулах үүрэгтэй.
  2. Гишүүн нь гишүүний эрхээ сунгах хугацаагаа хөтлөх, энэхүү Гишүүний бодлогод аливаа өөрчлөлт, шинэчлэл хийгдэхэд тухайн мэдээллийг судлах, хянах, гүйцэтгэх үүрэгтэй.
  3. Гишүүн нь гишүүнчлэлийн хугацаанд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдээс дор хаяж 1 үйл ажиллагаанд оролцсон байх үүрэгтэй.
  4. Гишүүн нь арга хэмжээ, тэмцээний зохион байгуулалтын багт орж ажиллах ба гишүүнчлэлийн хугацаанд дараах тооны үйл ажиллагааны зохион байгуулалтанд заавал оролцсон байх үүрэгтэй.
    ЭНГИЙН ОРОЛЦОГЧ
    Тэмцээний өгөгдөл бэлдэлт, зохион байгуулалт 1 1
    AI Wix-д үндсэн уншигчаар орох 1 1
    Бусад арга хэмжээ зохион байгуулалт 1
  5. Гишүүн нь MLUB-н зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй.
  6. Гишүүн нь гишүүнчлэлийн бодлогын хүрээнд заагдсан үүрэг хариуцлагыг мөрдөх, биеэ мэргэжлийн түвшинд авч явах, соёлч боловсон байж, бусдыг хүндэтгэн харилцах үүрэгтэй.
  7. Гишүүн нь MLUB-н бус бусад эвентэд илтгэгч, зочин, ментор, зохион байгуулагч зэргээр оролцох эрхтэй ба дараахыг мөрдөнө. Үүнд:
    1. Гишүүн нь MLUB-н гишүүн гэдгээ дурьдах, өөрийн статус-д бичих эрхтэй.
    2. “Machine Learning UB”, ”MLUB” нэрийг тухайн гишүүний оролцож буй арга хэмжээний сэдэв болгож ярихгүй, гарчиглахгүй байх
    3. MLUB талаар яриа хийх нээлттэй боловч удирдах гишүүдээс зөвшөөрөл аваагүй тохиолдолд оролцож буй эвентэд MLUB-н нэрийн өмнөөс ярих, амлалт өгөх, хамтын ажиллагааны тухай ярихгүй байх.
    4. Удирдах гишүүдийн зөвшөөрөлгүйгээр “Machine Learning UB”, “MLUB” нэрийг байгууллага байдлаар хамтын ажиллагаа, илтгэгч, ментор зэргээр бичихгүй байх.
  1. MLUB нь гишүүнийг хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
  2. Хэрэв ОРОЛЦОГЧ гишүүн хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЭНГИЙН гишүүн болгон шилжүүлэх эрхтэй.
  3. Гишүүний үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд дахин гишүүн болох эрхийг MLUB түтгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд гишүүнчлэлийг цуцлах эрхтэй.
  4. MLUB-с зарласан төсөл, хөтөлбөрт бүх гишүүд оролцож болох ба оролцох хүсэлтээ илэрхийлсэн анкет бөглөн, анкет дээр тулгуурлан сонгон шалгаруулж авна.
  1. MLUB нь гишүүний гишүүнчлэлийн хугацаанд үйл ажиллагаа, үйлчилгээг гишүүдэд үзүүлэх үүрэгтэй.
  2. MLUB нь гишүүдэд үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, өөрчлөлтийг байнга хүргэх үүрэгтэй.
  1. Гишүүний хураамж нь хураамж төлөгдсөн өдрөөс эхлэн нэг /1/ жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх ба үүнд:
    Оюутан/ сурагч Бусад
    30,000₮ 40,000₮
  2. Оюутан/сурагч гишүүний бүртгэлд заавал сурч байгаа баталгаа шаардана. Баталгаа нь хүчинтэй оюутны үнэмлэх, тухайн жилд сургуульд элссэнийг батлах төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолт зэрэг байж болно.
  3. Гишүүн нь хураамжаа нэг удаад 100%-р төлөн барагдуулна.
  4. Гишүүн нь гишүүний хураамжаа төлснөөр дараах хөнгөлөлт эдэлнэ.
    MLUB-н үйл ажиллагаа ХӨНГӨЛӨЛТ
    I. MEETUP, УУЛЗАЛТ, ХУРАЛ * Гишүүн Гишүүн бус
    1.     AI Wix Үнэгүй
    2.     MLUB Night: A Bite-sized learning event Үнэгүй 5,000₮
    3.     Deeplearning.AI’s Pie & AI Үнэгүй Үнэгүй
    4.     Kaggle Days Meetup Ulaanbaatar Үнэгүй Үнэгүй
    5.     MLUB-с зохион байгуулах 1-4-с бусад meetup, уулзалт, ойн эвент 30%
    6.     ХОӨУ хурал, бусад байгууллага ивээн тэтгэсэн болон хамарсан эвент Тухай бүр
    II. ДАТА ТЭМЦЭЭН  
    1.     Тэмцээний зохион байгуулалтанд оролцсон Оролцохгүй
    2.     Тэмцээний зохион байгуулалтанд оролцоогүй гишүүд Үнэгүй Үнэгүй
    III. СУРГАЛТ, СЕМИНАР  
    1.     MLUB-н сургалт 30%
    2.     Хамтарсан сургалт Тухай бүр
    IV. ТӨСӨЛ **  
    1.     MLUB-н дотоод төсөл Тухай бүр
    2.     Хамтарсан төсөл Тухай бүр
    V. БУСАД  
    Мэдээллээр хангах, ажлын байрны зар хүргэх гм. Үнэгүй
    MLUB-н үйл ажиллагаатай холбоотой ерөнхий мэдээлэл Үнэгүй Үнэгүй

    * үнэгүй зохион байгуулагдах эвентэд гишүүд давуу эрх эдлэх буюу гишүүдийн оролцоог хангасны дараа олон нийтэд нээлттэй болгоно.

  5. Гишүүн нь үйлчилгээний төлбөрийг үйлчилгээнд хамрагдаж буй тухай бүрдээ бүрэн төлж барагдуулна.
  6. Гишүүний хураамжинд өөрчлөлт орох тохиолдолд тухайн өөрчлөлт нь хураамжаа төлсөн гишүүдэд үл хамаарагдана.
  1. Гишүүн нь хураамжаа төлснөөс ажлын 3 хоногийн дотор цуцалж болох ба цуцлах хүсэлтээ зөвхөн бичгээр (имэйл, албан бичиг г.м.) ирүүлнэ. Энэ тохиолдолд Холбоо нь хураамжийг 100% буцаан олгох ба үүнээс бусад тохиолдолд гишүүний хураамжийг буцаан олгохгүй.
  2. Үйлчилгээний төлбөрийн цуцлалт, буцаан олголтыг дараах хэлбэрээр зохицуулна. Үүнд:
    1. Үйл ажиллагаа болох өдрөөс ажлын 7 хоногийн өмнө цуцалбал буцаалт 100%
    2. Үйл ажиллагаа болох өдрөөс ажлын 2 хоногийн өмнө цуцалбал буцаалт 50%
    3. Үйл ажиллагаа болох өдөр цуцалбал буцаалт олгохгүй.