ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Бүртгэл
- 1 оролцогч 1 Kaggle аккаунттай байна. Багийн гишүүд тэмцээнд оролцохдоо олон аккаунтаас submission хийсэн тохиолдолд тэмцээнээс хасагдана.
- Тэмцээнд оролцогч бүр тэмцээний бүртгэлийн форм дээрх овог нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, kaggle profile, багийн нэр болон бусад мэдээллийг бүрэн бөглөж ирүүлнэ.
- Багийн аль нэг гишүүн тэмцээнд бүртгүүлэхгүйгээр оролцсон бол тухайн багийн Submission-г тооцохгүй.
Баг
- Багийн гишүүдийн тоо 2-4 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Нэг оролцогч зөвхөн нэг л багт харъяалагдана.
- Баг бүр ахлагчтай, нэртэй байх ба Submission хийхдээ нэрээ оруулж, team merge хийсэн байна.
- Багийн гишүүдийн 1/2-г заавал Монголд байхыг шаардах ба 2-р шатанд тэнцсэн багууд багийн гишүүдээ сольж болохгүй, 1-р шатанд орсон багаараа орно.
Үргэлжлэх хугацаа
- Тэмцээн эхлэх: 2020/03/01
- Тэмцээний журмыг зөвшөөрөх: 2020/03/25 (Энэ хугацаанаас өмнө тэмцээний журмыг зөвшөөрсөн байх)
- Баг үүсгэх эцсийн хугацаа: 2020/03/27
- Тэмцээн дуусах: 2020/03/31, 23:59
- Код болон шийдлээ явуулах хугацаа: 2020/04/05
- Дараагийн шатанд шалгарсан багуудад мэдэгдэх хугацаа: 2020/04/12
Шагнал
Тэмцээний эхний шатны хувьд:
- 1-р байр: 1,000,000₮
- Топ 15 хүртэлх баг дараагийн шатанд оролцоно.
Нууцлал
- Kaggle discussion болон бусад мэдээлэл хуваалцах хэрэгслээр оролцогчид өөрийн багийн гишүүдээс бусад оролцогч нартай код болон шийдэлээ хуваалцахыг хориглоно.
- Өөрийн хийсэн даалгаврын шийдлийг Notebook/Kernel хэлбэрээр бусдад хуваалцахгүй байх.
- Тэмцээний үеэр өгөгдсөн дата мэдээллийг зөвхөн тэмцээнд оролцох зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх.
- Өгөгдсөн дата мэдээллийг зүй бусаар ашиглан зохион байгуулагчид, спонсоруудын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхийг хориглоно.
- 4-р заалтыг зөрчсөн тохиолдолд датаг задруулсан болон зүй бусаар ашигласан этгээд хариуцлага хүлээнэ.
Submission хийх хязгаар
- Нэг баг өдөрт 5 хүртэлх submission хийж болно.
- Тухайн багийн сонгосон 2 submission эцсийн байр эзлүүлэлтэд ашиглагдана.
Ашиглах компьютерийн хэл
- R эсвэл Python хэл дээр тэмцээний даалгаварыг хийж гүйцэтгэнэ.
- Бусад хэл дээр хийсэн тохиолдолд эдгээр хэл рүү хөрвүүлэхийг шаардана. Хэрэв боломжгүй бол кодыг хүлээн авахаас татгалзана.
Байр эзлүүлэлт
- Нийт датаны 50% нь Leaderboard-д байршиж байгаа ба тухайн сонгогдсон 2 submission-г ашиглан Private Leaderboard –н топ 15 хүртэлх тооны багуудыг сонгоно.
- Private Leaderboard-н топ 15 баг тэмцээний журамд заасан хугацаанд өөрсдийн код бүхий шийдлийг notebook хэлбэрээр зохион байгуулагчдад ирүүлнэ. Код нь reproducible байх шаардлагатай. (Хэрэв нэмэлтээр өгөгдөл ашигласан бол өгөгдлийг хамт илгээнэ)
- Кодын зөв эсэхийг шалган, ямар нэг зөрчилгүй багуудад 2 дахь шатанд оролцох урилга илгээнэ. Хэрэв топ 15 багаас ямарваа нэгэн байдлаар тэмцээний журмыг зөрчсөн эсвэл шаардлага хангаагүй байдлаар хасагдах тохиолдолд дараагийн багуудаас оролцох эрхтэй болно.
Бусад
- Тэмцээний дүрмийн дагуу шударгаар өрсөлдөх
- Өөрөө оролцох
- Machine Learning UB Коммунитигийн гишүүд болон Улаанбаатар Смарт Карт байгууллагын ажилчид энэ тэмцээнд оролцох боломжгүй байна.
- Тэмцээнтэй холбоотой онлайн, офлайн ямар нэг пост, мэдээлэл болон нийтлэлд Зохион байгуулагч, Спонсорууд, тэмцээнд оролцогчдыг доромжилсон, нэр хүндийг гутаасан, нас, хүйс, арьсны өнгө, шашин шүтлэг, ажил мэргэжлээр гадуурхсан болон дээрх этгээдүүдтэй холбоотой худал, хуурамч мэдээлэл тараасан байж болохгүй.
ТЭМЦЭЭНИЙ НАРИЙВЧИЛСАН ДҮРЭМ
Тэмцээний ерөнхий дүрмүүдээс гадна дараах нарийвчилсан дүрмүүд нь Спонсоруудын шаардлагаар тодорхойлогдож байгаа.
1. ЯЛАГЧИЙН ЛИЦЕНЗ
Ялагч болсон тохиолдолд дараах эрхийг зохион байгуулагчид олгохыг зөвшөөрөв:
” Тэмцээнд оролцсон эцсийн submission болон энэ submission-г гаргаж авахад ашигласан код, туслах материалыг ашиглах бүрэн эрхийг олгов.”
2. ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ
Тэмцээний ерөнхий дүрмийн Бусад: 3-т ороогүй Монголд ажиллаж, амьдардаг, Монгол улсын иргэн дараах этгээдүүд оролцох боломжтой. Үүнд:
А. Дата сайнс, дата анализ, бизнес анализ, статистикаар мэргэшин ажиллаж буй мэргэжилтнүүд, судлаачид
Б. Энэ чиглэлээр эрдмийн зэрэг горилж буй магистр, докторын оюутнууд, профессорууд
В. Дата өгөгдөл мэдээлэл дээр ажиллахаар сонирхон судлаж буй мэргэжилтнүүд, оюутан залуус
3. ШАЛГАРСАН БАГУУДЫН ШИЙДЛИЙН КОД БА ДОКУМЕНТ
Шалгарсан багууд код бүхий шийдлээ явуулахдаа дараах зааврыг мөрдөнө.
A. Код болон документ нь ямар нэг байдлаар бусдын ажлыг хуулбарласан, нууцын гэрээ, худалдааны гэрээ болон патенттай холбоотой байж болохгүй.
Б. R эсвэл Python хэлний аль нэг дээр хийж болох ба хамгийн сайн submission-ы код бүхий notebook эсвэл Kaggle Kernel notebook-г зохион байгуулагчид хүргүүлнэ.
В. Код нь заавал коммент, тайлбартай байна.
Г. Шалгарсан шийдлийн документ нь хууль бус эсвэл ямар нэг хуулийг зөрчсөн мэдээлэл агуулж болохгүй.
Д. Тэмцээнд оролцогч нь код болон документийн ашиглалттай холбоотойгоор зохион байгуулагчид болон спонсорууд-д ямар нэгэн байдлаар хуулийн хэрэг, зарга үүсгэхгүй гэдгийг баталж байгааг хүлээн зөвшөөрөв.
4. ТЭМЦЭЭНЭЭС ХАСАХ
Зохион байгуулагчид, Спонсорууд, Kaggle платформ нь тэмцээний ерөнхий болон нарийвчилсан дүрмүүдийн аль нэгийг зөрчсөн тохиолдолд тухайн баг, эсвэл гишүүний харъяалагдах багийг тэмцээнээс хасах бүрэн эрхтэй.
5. АВТОМАТ МАШИН СУРГАЛТЫН ПРОГРАМ (AUTOMATED MACHINE LEARNING TOOLS)
Энэ тэмцээнд ямар нэг автомат машин сургалтын програмыг ашиглахыг хориглох ба бүх код, документүүдийг тэмцээнд оролцогчид өөрсдөө бичсэн байна. Жишээлбэл: R, Python-ы sklearn, keras, tensorflow, pytorch гэх мэт загвар байгуулахтай холбоотой сангуудыг ашиглаж болно. Харин Cloud API болон төлбөртэй сангууд ашиглахгүй байх. Жишээлбэл Google Cloud Auto ML, TPOT, H2O.ai, DataRobot, BigML OptiML, Auto-WEKA гэх мэт.
6. ТЭМЦЭЭНИЙ ДАТА ӨГӨГДӨЛ
Тэмцээний дата өгөгдөлд тэмцээний вебсайт-д ил болгосон датаг оруулна. Тэмцээний дата нь сургалтын (training), нийтийн (public) болон хувийн (private) тестлэх дата агуулна.
A. Датаны ашиглалт: тэмцээний датаг дүрэмд заасны дагуу ашиглана.
Б. Датаны аюулгүй байдал: энэ дүрмийг хүлээн зөвшөөрснөөр та тэмцээний датаг хувилахгүй, бусдад тараахгүй, зөвшөөрөлгүйгээр олон нийтэд дэлгэхгүй болон зүй бусаар ашиглахгүй байхыг хувь хүний үүднээс чанд сахин мөрдөнө. Мөн ямар нэг байдлаар дээр дурьдсан үйлдлүүдийг бусад тэмцээнд оролцогчид үйлдсэнийг мэдвэл зохион байгуулагчид болон спонсоруудад мэдэгдэх үүрэгтэй.
В. Тэмцээнээс гадуурх дата: тэмцээний хүрээнд өгөгдсөн мэдээллээс гадна бусад төрлийн дата, өгөгдлийг ашиглах боломжтой. Тэмцээнээс гадуурх дата нь олон нийтэд болон бусад оролцогчид нээлттэй болгож болох дата байна. Мөн тэмцээнээс гадуурх дата нь тэмцээний датаны хуулбар эсвэл ижил төрлийн, өмнөх хугацааны дата өгөдөл байхыг зөвшөөрөхгүй.
7. ЯЛАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ
Submission-ууд нь үнэлгээний метрикийн дагуу ранклагдах ба тэмцээний хугацаанд Public Leaderboard нь оролцогчид харагдахаар байна. Тэмцээний ялагч нь зөвхөн private leaderboard-н ранкаар тодорхойлогдоно. Хэрэв багуудын оноо тэнцэн шалгаруулах багийн тооноос хэтэрвэл оноо тэнцсэн хамгийн түрүүнд submission хийсэн 1 хүртэлх багийг нэмэлтээр оруулах боломжтой.
8. ЯЛАГЧИЙГ ЗАРЛАХ
Тэмцээний ялагчид имэйл-р дамжуулан мэдээлэл хүргэнэ. Хэрэв хүргүүлсэн имэйл-д 3 хоногийн дотор хариу мэдэгдэхгүй бол дараагийн багийг ялагчаар сонгоно. Мөн ялагч нь тэмцээний дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол дараагийн багийг ялагчаар сонгоно.
Ямар нэгэн байдлаар тэмцээний дүрмийг зөрчин тэмцээнд оролцох эрхгүй болсон багуудын оноог Leaderboard-с хасна.
9. ЯЛАГЧИЙН ҮҮРЭГ
Тэмцээний ялагч болсон тохиолдолд дараах үүргийг хүлээн биелүүлнэ. Үүнд:
(a) Тэмцээнд ашиглагдсан хамгийн сүүлийн код, програм, документийг хүргүүлэх. Эдгээр нь тэмцээний дүрэмд заасан шаардлагуудыг хангасан байх ба ялагч руу явуулсан заавар бүхий имэйлийн дагуу зохион байгуулагчдад хүргүүлнэ. Код нь эхнээсээ дуустал бүрэн ажиллах ёстой ба багууд кодын бүрэн ажиллагааг хариуцна. Хэрэв код ажиллаагүй тохиолдолд имэйлээр мэдээлэл хүргүүлэх ба имэйлд буй зааврын дагуу кодыг дахин ирүүлнэ.
(б) Тэмцээний шагналтай холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зуран ирүүлэх үүрэгтэй.
10. ШАГНАЛ
Тэмцээний шагнал нь тэмцээний дүрэмд заагдсан байх ба тэмцээний дүрмийн шаардлагын дагуу шагналыг олгоно.
Тэмцээний ялагч нь шагналаас татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд зохион байгуулагчид тэр даруй мэдэгдэнэ.
Тэмцээний шагналыг шагналтай холбоотой баримт бичгүүдийг бүрэн хүлээн авснаас хойш 3 долоо хоногийн дотор олгоно.
Багийн ахлагч нь тэмцээний шагналыг шударгаар багийн гишүүдэд хуваарилан олгох үүрэгтэй.
11. ИНТЕРНЕТ
Тэмцээн нь онлайн платформ дээр зохион байгуулагдаж байгаа тул оролцогчид интернет орох боломжтой байна. Интернетийн ямар нэг тасалдал, алдаанаас болж тэмцээний эцсийн хугацаанаас хоцорсон бол зохион байгуулагч хариуцлага хүлээх болон эцсийн хугацааг сунгах боломжгүй.
12. ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ
Тэмцээнд оролцогчид тэмцээний ерөнхий болон нарийвчилсан дүрмүүдийг зөрчсөн бол зохион байгуулагчид, спонсорууд тэмцээний дүрэм, цаашлаад харъяалагдах хуулийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.