Үндсэндээ бол Машин Суралт нь өгөгдлөөс суралцах арга барилаар асуултанд хариулдаг үйл явц. Энгийн санагдаж байж магад, гэхдээ Машин Суралтыг ойлгохын тулд та үүний ард байгаа онол, зарчмуудын шаргуу судлаж, цаг хугацаа их зарна. Энэхүү аялалд тань туслах зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргэв.
- Тооны судлал
Хэрвээ та тоон мэдээлэл, статистиксд дургүй бол би таньд хэлэх сайхан мэдээ байна.
Та Машин Суралтанд зориулж өгөгдөл боловсруулахад статистикийн мэргэжилтэн байх албагүй.
Гэсэн хэдий ч Машин Суралтанд өгөгдлийг үр дүнтэй замаар хэрэгжүүлэхийн тулд статистикийн зарим зарчмуудыг ойлгох хэрэгтэй.
- Програмчлалын хэл сур
Програмчлалын хэл сурах нь урд удаан зовлонтой мэт санагдаж болно, гэхдээ заавал зовоод байх хэрэггүй юм. Өгөгдлийн задлан болон Машин Суралтанд түгээмэл хэрэглэгддэг Python, R мэтийн сурахад хялбар, алдартай програмчлалын хэлүүдийг олж судалвал тийм ч хэцүү биш байх болно. Хэрвээ та програмчлалын хэл мөн түүнийг машин суралтанд хэрэгжүүлэх тал дээр мэдлэггүй бол машин суралтын сургалтын курсээс сурж болно. Иймэрхүү курсууд үзээд л та цаг хугацааны цувралыг загварчлал, рэгрэц(regression)-ийн онол зэргийг ашиглан хэрхэн машин суралтын алгоритмыг хөгжүүлж чадна болно.
- Зорилгоо тодорхойл
Машин суралт бол ойрын жилүүдэд улам өргөжсөөр байгаа өргөн цар хүрээний баялаг салбар юм. Иймээс машин суралтыг сурцан томрох боломж их байна.
Машин суралтруу гүнзгийрэхээс өмнө эхлээд бодитой зорилт тавих хэрэгтэй. Гол анхаарлаа хандуулах үйлдвэрлэлийн салбар, багаж хэрэгсэл, Машины суралтаар шийдчихээр асуудлуудыг авч үзэж болно.
- Машин суралтын үндсийг ойлго
Машин суралт машин их өгөгдөлтэй харилцдаг ба анхлан суралцагчдад төвөгтэй санагдахуйц тодорхой алхамуудыг хамарсан байдаг.
Анхлан сурагчдын хувьд өгөгдлийн шинжлэх ухаан, машин суралтын үндсийг ойлгоход цаг хугацаа болон хичээл чармайлт гаргах хэрэгтэй.
Та машин суралт дахь өгөгдлийн шинжлэх ухаан, програмчлал, алгоримт мэтийн гол чухал ухагдахууны ойлголттой байх хэрэгтэй.
- Судалгааны өгөгдлийг задлан шинжил
Судалгааны өгөгдлийн задлан нь таамаглалын модел гаргахад хэрэглэдэг өгөгдөл дэхь сигнал, хүчин зүйлийн харилцан хамаарал, өгөгдлийн хэлбэрийг ойлгохын тулд өгөгдлийн багцын сурахуйг авч үздэг. Иймэрхүү задлан хийснээр та хэрхэн өөрийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хэрэглэгчийн зан төлөвийг таних, тухайн өгөгдөл бүтээгдэхүүн бий болгож чадах эсэхийг мэдэж болох юм.
Мөн энэ задлан нь өгөгдлийн багцад байгаа олон төрлийн хүчин зүйлсийн ач холбогдолийг тодорхойлоход туслах хөнгөн жингийн гэхдээ өгөгдлийн шинжлэх ухаанаар бизнес эхлүүлж болох загварчлалыг ч багтааж болно.