MLUB ГИШҮҮНИЙ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Machine Learning UB Community-н гишүүдэд зориулсан менторшип хөтөлбөр эхэллээ. Энэхүү менторшип хөтөлбөрийн зорилго нь MLUB-н гишүүдийг Хиймэл Оюун ба Өгөгдлийн ухааны салбарт анхлан хөл тавихад чиглүүлэн туслах, салбарын мэргэжилтэн, экспертүүдийн туршлагаас суралцан өөрсдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд туслах юм.

Хөтөлбөрийн хүрээнд гишүүд 8 долоо хоногийн турш ХО ба ӨУ салбарт анхлан орж байгаа гишүүдэд чиглэл авах, салбарын туршлагатай экспертүүдээс суралцах, танилцах боломж олгох юм.